Амьтны ферм буюу ӨНӨӨДӨР

Бурхан минь гэж. Ойрын хэдэн өнөөдрийн үйл явдлыг харах тусам Жорж Оуэлийн Амьтны ферм зохиолыг Монголчууд бид төртэйгөө иргэдтэйгээ хамтран амьдрал дээрээ тоглоод байх шиг. Аль тэртээ 1945 онд бидний өнөөдрийн энэ тэнэглэлийг сануулж бичиж үлдээсэн байхад. Өнөөдөр Монгол даяараа энэ улс төр нийгмийн шог ёгтлол зохиолын дүрүүдэд тоглож суух ч гэж. ДҮРЭМГҮЙ ДҮРҮҮД . Товчхондоо бол уг зохиолд амьтадын фермд хүмүүсийн эсрэг амьтадын бослого гарч. Амьтад эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаагаар энэ зохиол үргэлжилдэг юм л даа. Гэхдээ хэн нь хүний дүрд хэн нь амьтдын дүрд, хэнүүс нь гахайн дүрд тоглоод байгааг манайхан өөрснөө олж харна биз. Хэд хэдэн дүртэй нэгдсэн зохион байгуулалтгүй жагсаал эхэлсэн өдрөөс энэ зохиол бүрэн хэмжээгээр тоглогдсон.

Эхлээд яг л зохиол шигээ “Амьтан бүхэн тэгш эрхтэй” гэж уриалав. Бүх жагсаалын дүрүүд гол дүр болох эго сөргөлдөж Сүхийн талбайд бас хөөрхөн юм болоод орхив. Одоо харин тэр сонсгол гэгчээс нь харвал “Зарим амьтан тэгш эрхтэй” гэсэн уриалга руугаа дөхөж очиж байна. Анх энэ тэмцэл юунаас болов гэдэг нь тодорхой. Харин ийм хурдац руу хэн түлхэв гэдэг нь бүшр ч сонирхолтой. Нэг: Хулгайг дарах гэсэн төрийн иргэддээ хандсан сурталчилгааны хэтрүүлсэн уриалга реклам. Хоёр: Хулгай нь баригдах дөхсөн нүүрсчдийн айдас, тэдний өрсөж хөдлөх гэсэн улайрсан алхам өнөөдрийн жагсаал руу түлхэж орхисон.

ИРГЭДЭЭ ХӨЛДӨӨ ЧИРСЭН ИХ ХӨГЛӨРӨЛ

Дээрх хоёр шалтгаантай хоёр тал аль аль нь дүрүүдээ томилсноос Сүхийн талбайд Амьтадын ферм драм дүрэлзэж орхисон. Үүний дээр нь бухимдсан иргэд үгээ хэлэх, ядаж л цээжинд хуралдсан гомдол оо тайлан нэг сайн хашхирч орилоод авах гэж ирсэн хүмүүс. Эд бол харин ч буруугүй шүү!Иргэдийн бол үнэхээр тэвчээр шавхарч байгаа. Амьдрал нь өдөр өдрөөр хэцүүдэж байхад төрд нь ингэж их цусалж, хулгайлж гударсан байхад яаж зүгээр суухав дээ. Хулгайчгүй улс орнууд эдийн засгийн өсөлт, юмны үнэ өссөн гээд жагсаад байхад. Хулгайч үнийн өсөлт хоёр давхацсан энэ улсын иргэд энэ дайтай тэвчиж байгаа нь харин ч их тэсвэр тэвчээр. Өнөөдрийн жагсаалын гол төлөөллүүд ердөө л энэ. Гэхдээ!!! Хэрэгтнийг барьж улсаа хохиролгүй болгох үндсэн үүргээ төр заавал тэгтэл рекламдаж иргэдийг хурцлах бухимдуулах хэрэг байсан уу? Сайн үйл, шударга үйлдлийг зарлаж тунхаглаж хийдэг бил үү? Хулгайчтай тэмцэж, тэмцэх гэж байгаагаа орчлонгоор нэг орилох хэрэг байсан уу? Өнөөдөр тэр өрдсөн галандаа өөрсөө түлэгдэх гэж байгаа юм биш биз!

ТӨРД СУЛЬДАА ХОВЧ ДҮР ЗОХИХГҮЙ

Шуудхан хэлхэд төр, хүчний байгууллагууд нь ч тийм нэг сульдаа болчихсон мэт. Цаг нь болохоор хэлнэ. Хэллээ шүү. Зарлана шүү. Күэ нээрээ хэнээс юу хүлээгээд байгаан. Нэг л их ховлогч маягийн наялуун араншин. Нөгөө тал нь нүүрсний мафи шүү дээ! Их наядаар нь халаасалж, нөөцөлсөн хулгайч эзэд зүгээр суугаад гяндан руу ачууллаа юу? Гараа байтугай үе удмаа нүүрсэнд дүрж олсон мөнгөө болилоо боллоо гээд гаргаад өгөх үү. Шал утгагүй юм. Тэр их мөнгөнийхөө тэн хагасыг ядаж цацаад ч болов амьд гарах гэж үзнэ биз дээ. . Ганц нэгхэн шөнө ажиллагаа явуулаад бид нүүрсний хулгайч нараа дарж авлаа. Гээд ажлаа хийчихээд ард түмэндээ сүржин мэдэгдэл хийвэл алгаа таших олон мянган хүн байгаа. Тэгээд бас иргэн бүхэнд 125,000,000 төгрөг гээд амьтны фермийн тэмцлийг улс төрчид нь шуналаар өрдөөд сууж байх ч гэж.

Наана чинь хоёр том дүр болох төр, нүүрсний хулгайчид хоёрын тулаан ерөнхийдөө үргэлжилж байна. Тэдний дундын зодоонд учраа олохгүй аль алинтай нь нүдэлдсэн олны төлөөлөл иргэдийн гэнэн туслах дүртэй ийм л драм яваад байна. Гэхдээ хамгийн муухай нь ядарсан цөхөрсөн ард түмний бухимдлыг ашиглах гэсэн Төр, нүүрсний хулгайч хоёрын хогийн санааг би л хувьдаа үзэн ядаад эхлэв. Ийм үнэр авсан дийлэнх иргэд үзэгчийн суудалд суугаа шүү. Тэдэнд талбайд очихгүй байх. Үйл явдлын гол учрыг тайлах хүртлээ ажиглах. Хэрсүү байх гээд бүх эрх нь байгаа. Ухаалаг зоримог төр бол ингэж улс амьтныг хөлдөө чирэлгүй зохицуулчих л учиртай. Хэзээ хэн ан хийхдээ ойгоор нэг орилж зарлаж байсан юм бэ. За одоо ингэж бичлээ гэж намайг барьж ид, хараа доромжил. Аа тийм талбай дээр очих хүн байхад нийгэмд бичиж дуугарах үүрэгтэй хүмүүс гэж бас байдаг юм шүү дээ. Зохиолдоо бол амьтад өмнөхөөсөө улам дордуулсан өрөвдөм эмгэнэлтэй төгсгөлөөр л дуудсдаг да. Хоёр удаа очиход Жорж Оуэлийн Амьтны ферм зохиол шиг уншигдсан учраас ахиж очоогүй ээ.

Нийтлэл: О.Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК төлсөн татвараараа тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8...