Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллав. Монголд улсад хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн чухал асуудлын нэг юм. Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд Усан эмчилгээ, хөдөлгөөн засал,хэл засал, бариа засал, боловсролын хөтөлбөрүүд хийгддэг. Нийт 189 эмч эмнэлгийн ажилчидтай,  хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 280 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.                                                                                                                                                                                                                                                                    Эмчилгээний хувьд урт хугацааны сэргээн засах тасгуудтай. Энэ тасагт хүүхэд хамгаалах газар, орон нутгийн хүүхэд хамгааллын газраас хүүхдүүд ирж эмчлүүлдгээс гадна өдрийн эмчилгээнүүд хийгддэг. Өнөөдрийн байдлаар тус төвд 80 гаруй хүүхэд   хэвтэн эмчлүүлж байна. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш, сувилагч, ахуй засалч, хөдөлгөөн засалч хэл засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжилтнүүд дутмаг байгааг тус төвийн эмч нар хэлж байлаа.                   
                                                                                                                                    Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон юм. Мөн тус төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгов. Ингэснээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад илүү хялбар, чирэгдэл хүлээгдэлгүй болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...