ХӨСҮТ папилома вирусийн эсрэг вакцин хийж байна

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папилома вирусийн эсрэг вакциныг ХӨСҮТ дээр  хийж эхлээд байгаа. Вакцинд 9-13 насны охидыг, мөн хөвгүүдээ ч хамруулах боломжтой  бөгөөд дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетед очин вакцин хийлгэх боломжтой юм.

Нэг тун вакцин 20 мянган төрөгийн үнэтэй хийгдэж байгаа бөгөөд г,адны орнуудад ийм вакцин 200-300ам.долларын өртөгтэй байдаг  байна.  Манай орны хувьд харьцангуй хямд хийж байгаа ч вакцинд хамрагдах иргэдийн тоо тийм ч хангалттай биш байгаа тул вакциндаа идэвхитэй хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Мөн насанд хүрсэн эмэгтэйчүүд бэлгийн хүний папиллома вирусний халдвартай эсэхээ шинжилгээ өгч мэдсэний дараа вакцинд хамрагдах боломжтой юм байна. ХСҮТ-д жилд 150 орчим эмэгтэй умайн хүзүүний урьдал өвчин, хавдраар умайн хүзүүг тайрах мэс засалд ордогийн 50 орчим хувь нь 30-аас доош насныхан байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...