Home эрүүл мэнд Манай улсад папиллома вирусийн тархалт маш өндөр

Манай улсад папиллома вирусийн тархалт маш өндөр

0
Манай улсад папиллома вирусийн тархалт маш өндөр

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакины тухай ташаа ойлголт зарим хүнд байдаг. Тэгвэл “Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидод вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд судалсан байдаг.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй байжээ. Таван жилийн дараах үр дүнг харахад ХПВ-ийн хавдар үүсгэдэг хэв шинжүүд вакцин хийлгэсэн охидод байхгүй болсон бол харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдэд 10 дахин өндөр байсан.

Манай улсад хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ийн хэв шинжийн тархалт  39.5 хувь буюу маш өндөр. Дэлхийн дундаж үзүүлэлтээр хүн амын дунд тархалт 11 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад энэ вирусийн тархалт маш өндөр байгаа нь олон жилийн дараа умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.  Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй бөгөөд дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар буурахгүй нь тодорхой юм.  Хэрвээ боломж бололцоо нь байдаг бол хөвгүүддээ ч энэ вакциныг хийж, ХПВ-ээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж мэргэжлийнхэн зөвлөж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here