Малайзын шүүх талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр шийджээ

Малайзын дээд шүүх 2006 онд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд 1.53 сая сингапур доллар буюу 1,1 сая ам.долларыг нөхөн төлөх шийд гаргажээ.  Баасан гарагийн өглөө болсон шүүх хуралд  иргэний шүүхийн шүүгч Вазир Алам Мидин Мира хохирогчийн ар гэрийнхэн Абдул Разак Багинда, цагдаа асан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай нотолсон гэж Малайзын сайтад онцолсон байв. 2007 онд иргэний нэхэмжлэл гарснаас хойш ийнхүү 15 жилийн дараа шүүхийн шийдвэр гарсан нь энэ юм. 
2019 онд эхэлсэн шүүх хуралд нэхэмжлэгч нарын 26 гэрч, тэр дундаа доктор Шаарийбуу, Алтантуяагийн том хүү Баярхүү нар мэдүүлэг өгсөн байна. Шүүх хуралд Абдул Разак мэдүүлэг өгөөгүй байна. 
Алтантуяаг 2006 оны аравдугаар сард хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бодисоор дэлбэлсэн байдаг.  Цагдаа байсан Азила, Сирул нарыг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутай болохыг  шүүх тогтоож, 2009 онд цаазаар авах ял оноожээ. Хэргийн хамгийн гол эзэн, буруутан гэж болох тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Нажиб Разакийн туслах асан Абдул Разакыг өмнө нь хоёр хүнийг гэмт хэрэг хийхэд хэрэг хийхэд өдөөсөнд тооцож буруутгаж байсан. Харамсалтай нь шүүхээс түүнийг цагаатгасан байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төсөл гараанаас гарлаа

Өнөөдөр мөн нээлтээ хийж буй Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн...

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955...

Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт Германд болж байна

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын...

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах чуулга уулзалт болно

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Холбооны Бүгд...