ХААН банк: Иргэн Ган-Очирын дансанд тийм хэмжээний мөнгө огт ороогүй

Иргэн Ган-Очирын ХААН банкн дансанд 9,9 их наяд төгрөг орсон. Энэ сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг өчигдөр сошлоор олон нийтэд хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар ХААН банкнаас тайлбар өглөө. ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:

-ХААН банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу чанд мөрдөн  ажилладаг, аливаа хууль бус ажиллагааг дэмждэггүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Банк нь хууль тогтоомжийн хүрээнд хууль хяналтын байгууллагаас ирсэн шийдвэрийн дагуу иргэн Ган-очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцоолж хийсэн. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд банкны хөдөлгөөнийг боломжит дээд оронгоор хязгаарласан гэсэн үг.   ХААН банк 2,7 сая харилцагчтай. Эдгээр харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргийг чанд биелүүлж, тухайн харилцагчийн данстай холбоотой мэдээллийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүй ярих боломжгүй байгаа. Тухайн лайвт гарсан учраас энэ тайлбарыг хийж байна. Тухайн харилцагчийн дансанд аль нэгэн мөнгө орлогодсон, эргээд зарлагадсан байдал огт байхгүй. ХААН банк бүртгэлээ олон улсын  банк мөрддөг бүртгэлийн системээр бүртгэдэг. Энэ системээр гүйлгээ огт устаж алга болдоггүй. Тиймээс нууцлалын хүрээнд  шалгах боломжтой хүмүүс нь шалгах боломжтой гэсэн үг. ХААН банкны хувьд нийт актив хөрөнгө 11 сарын 30-ны байдлаар 11,4 их наяд төгрөгтэй байна. Тэгэхээр нэг харилцагч дээр ийм хэмжээний гүйлгээ гарах боломжгүй. Банкны тухай хуулийн дагуу бид улирал тутам актив хөрөнгө, зээлээ ашигт ажиллагаа гээд бүгдийг  тайлагнадаг. Иргэн  Ган-Очирын дансанд тийм их хэмжээний мөнгө ороогүй, зарлагадаагүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...