Джинсэн хувцас оёдог робот бүтээж туршиж байна

Хувцас оёдог робот гэвэл танд  ямар сонсогдож байна? Хувцасны үйлдвэрлэл нь 100 хувь хүний ажиллагаатай огт автоматжуулаагүй триллион долларын эргэлт бүхий сүүлийн салбар. Тэгвэл ХБНГУ-ын Siemens AG  болон Levi Strauss & Coм зэрэг хувцас, технологийн компаниуд 2018 оноос хойш хувцасны үйлдвэрлэлийг автоматжуулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Оёхоос гадна джинсэн материалыг бэлдэх, будах,  оёход  бэлэн болгож угаах  зэрэг  ажлыг роботоор хийлгэх юм байна. 
Сан Франциско дахь Siemens-ийн лабораторийн төслийг удирдаж буй Евген Соловжоу хэлснээр Хятад, Бангладеш зэрэг хол газруудад хувцас үйлдвэрлүүлж буцааж татах  нь ялангуяа цар тахлын  үед хүндрэлтэй байсан тул автоматжуулах  ажилдаа илүү их хичээн орсон байна. Гэхдээ энэ нь эргээд  хөгжиж буй орны олон мянган хүнийг ажилгүй болгох учир маш их шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа, онлайнаар олон сүрдүүлэг ирсэн,  ална гэсэн заналхийлэл ч ирсэн ч гэж жинсэн өмдний үйлдвэрүүдийн зарим хэсгийг автоматжуулах арга техникийг боловсруулсан Жонатан Зорнов хэлэв. Гэхдээ роботод хийж чадахгүй зүйлүүд байгаа. Тухайлбал  уян хатан, эмзэг гулгамхай ч гэх юм уу материалтай ажиллаж чадахгүй. Мэдээжийн хэрэг роботууд сайжирч байгаа ч даавуугаар ажиллах чадварыг бүрэн хөгжүүлэхэд олон жил шаардлагатай гэж төслийнхөн хэллээ. 

Энэхүү судалгааны ажлыг Levi’s болон АНУ-ын цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч жижиг Bluewater Defence LLC зэрэг хувцас үйлдвэрлэгч хэд хэдэн компани туршиж эхлээд байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...