УУХҮЯ: Энэ сард дизель түлшний нөөцийн хомсдол үүсэхгүй

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцэх  үеэргишүүд дизель түлшний өнөөгийн хомсдол, цаашдын хэрэгцээ үнийн  бодлогын талаар лавлаж асуусан.  Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал дараахь хариултыг өглөө.

О.Батнайрамдал:

-“ОХУ аравдугаар сард ажлын  хэсэг гаргаж дизель түлний экспортыг хязгаарлах дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор дизель түлшний хомсдол үүсэх болсон. Манай улсын хувьд шатахууны хэрэгцээний 65-70 хувийг Роснефтиэс, үлдсэнийг бусад газраас авдаг. Роснефть компанитай хэлэлцээ хийж гэрээний хүрээнд нийлүүлэлт ихэсгэхээр,  мөн Хятадаас нэмэлт түлш авахаар тохироод байна. Тодруулбал,  ОХУ-аас 16800 тн буюу 260 вагон, БНХАУ-аас 21040 тн түлшний захиалга баталгаажуулнаас 9350 тн буюу 187 вагон түлш нь орж ирээд байгаа. Энэ сард  нэмж 10 тн түлш Хятадаас оруулж ирнэ,  ОХУ-аас нийт 83000тн түлш авахаар хуваарьтай байгаа. Үнийн хувьд Роснефть компаниас 5 хувийн хямдралтай үнээр авч байгаа, 2023 онд гэрээний дагуу үнийг 10 хувь хямдруулахаар тохирсон. Тэгэхээр дизель түлшний хомсдол тулгарахгүй. Мөн  А92 түлшний хувьд 45900 тн буюу 34 хоногийн нөөцтэй байгаа” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...