Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эгүүлэн татахаар боллоо

НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийсэн юм.

Тэрбээр “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллароор Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...