Гучин жил хадгалсан үр хөврөлөөс ихрүүд мэндэлж рекорд тогтоолоо

Үр шилжүүлэн суулгах үед гиперовуляци хийх замаар олон үр тогтсон өндгөн эсүүд үүсдэг. Үр шилжүүлэн суулгасны дараа үлдсэн өндгөн  эсүүдийг хөлдөөж, био хөлдөөгчинд хадгалдаг байна. Амжилттай үүр тогтоогүй тохиолдолд хөлдөөсөн өндгөн  эсүүдийг дахин ашигладаг аж. Ингэж хөлдөөж хадгалсан үр тогтсон өндгөн эсүүдийг хөлдөөсөн үр хөврөл гэж, хөлдөөсөн үр хөврөлөө хэн нэгэн хосод үр хүүхэдтэй болоход нь зориулж хандивлахыг үр хөврөлийн донор гэж  анагаах ухаанд нэрлэдэг байна. Мөн нөхөн үржихүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх судалгаа, сургалтад ч хандивлаж болдог байна.

Тэгвэл АНУ-ын иргэн Филипп Райдвэйн гэр бүл 30 жил хадгалсан хөлдөөсөн үр хөврөлийг ашиглан үр шилжүүлэн  суулгах замаар аравдугаар сарын 31-нд ихэр хүү, охинтой болжээ. Энэ нь одоогийн байдлаар хөлдөөсөн үр хөврөлийг хамгийн удаан хугацааны дараа амжилттай бойжуулсан дээд амжилт болоод байна. Үүний өмнө АНУ-ын эмч нар 27 жил  хадгалсан үр хөврөлийг бойжуулан 2020 оны аравдугаар сард Молли Гибсон гэх охин мэндэлж байв.

Үр хөврөлийн донор болсон хосын нөхөр тухайн үед 50 гаран настай, эхнэр нь 34 настай байсан бөгөөд ийнхүү 30 жилийн дараа буюу тэднийг эмээ,  өвөө болсон үед тэдний хадгалсан үр хөврөл ихрүүд болон өөр нэгэн хосоос мэндэлсэн нь сонирхолтой гэж хэлж болохоор юм.

Райдвэйн гэр бүл 8,6,3,ой гарантай дөрвөн хүүүхэдтэй бөгөөд бүгд байгалийн жамаар төрсөн байна. Ихрүүд маань манай хүүхдүүдийн хамгийн ахмад нь мөртлөө хамгийн бяцхан нь гэж аав Филипп хошигнон хэлжээ.

Гэсгээсэн таван үр хөврөлөөс хоёр нь амьдрах чадаргүй байсан бөгөөд Райдвэйн эхнэрт гурван ширхэг хөлдөөсөн үр хөврөл суулгаснаас хоёр нь бойжиж чаджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээх үед амьд үлдэх хувь 80 орчим хувьтай байдаг аж. Харин хөлдөөсөн үр хөврөлийг шилжүүлэн суулгахад 25-40 хувь нь амжилттай болж,  бяцхан  сахиусан тэнгэр  дэлхийд мэндэлдэг байна. 

АНУ-ын “Үр хөврөл донорын үндэсний төв”-өөс мэдээлснээр  1260 бяцхан үрс хөлдөөсөн үр хөврөлөөс мэндэлжээ. 

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая...

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...