Бүх сумын эмнэлгийг нарны эрчим хүч, халуун устай болгоно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Улиастай хотод  болсон Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцсон уулзалтын үр дүнг ярилцлаа .Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний нэг нь сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж бөгөөд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 20 гаруй сум ариун цэврийн байгууламжтай болоод байна.
Тэгвэл энэ удаад 21 аймгийн бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүчээр хангах, эко ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд  улам эрчимтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дараа дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилллах  Эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагч манлайлагч нарыг Харвардын хөтөлбөрт хамруулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэнээ мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оролцогчдын шалгаруулалтыг ил тод байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан Эрүүл мэндийн яам хамтран хийх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...