Жэннифер Энистон үр шилжүүлэн суулгахаар олон удаа оролдсон ч бүтээгүй

Жүжигчин Женнифер Энистон үр шилжүүлэн суулгах ажиллагааг маш олон хийлгэж байсан ч амжилт олоогүй гэдгээ  “Allure magazine” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ ам нээжээ. Тэрээр, 30-40 насны хооронд хүүхэдтэй болохоор олон оролдлогуудыг хийсэн ч бүтэлтэй болоогүй, сэтгэл санааны хувьд байсан тэр цаг үедээ одоо би харамсдаггүй. Тэр  хүнд цаг үе л одоогийн намайг бий болгосон, одоо бол би маш тайван  сайхан байна гэж ярьжээ. Одоо л яг  бүтэмжтэй болох байх гэж найдан олон удаа ажилбар хийлгэж, хятад цай ууж өөрийгөө зовоож явахаа би больж тэр тухай бодохоо больсон. Өнөөдөр амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилж байна хэмээн  жүжигчин  бүсгүй сэтгэлээ уудласан байна.

Түүнийг нөхөр Жастин Тероуксаас 2018 онд салсаны дараа хосыг хүүхэдтэй болж чадаагүйгээс хоёр тийш боллоо гэх яриа гарч байв. Энэ яриаг бүсгүй эрс няцааж салалт өөр шалтгаантай байсан гэжээ. Дахин гэрлэх бодол байгаа эсэх сэтгүүлчийн асуултад, хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл гэдэг  биз дээ, гэхдээ надад тийм сонирхол одоо бол  алга. Ирээйдүйд юу болохыг хэлж мэдэхгүй гэж хариулжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...