Дизелийн түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авна

Монголын нефть, хийн үндэсний ассоциацынхан өнгөрсөн сард ОХУ-ыг зорьж Роснефть компанитай шатахуун худалдан авах гэрээгээ 5 жилээр сунгаад иржээ. Энэ удаагийн хэлэлцээгээр хэд хэдэн тохиролцоо хийсэн байна. Нэгдүгээрт, дизелийн түлшийг зах зээлийн ханшаас 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авахаар болсон байна. Зах зээлийн ханшийг Сингапурын биржийн ханшаар урьдын адил тооцно. 

Хамгийн өргөн хэрэглээтэй АИ92 шатахууны тухайд одоогийн үнийг 2023 он дуустал тогтвортой мөрдөхөөр тохиролцжээ. Гэхдээ зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом савлаж, өндөр хувиар нэмэгдвэл энэ  тохиролцоогоо эргэн харна гэдгийг гэрээнд тусгаж. Тэгэхээр АИ92 шатахууны үнэ 2023 оныг дуустал 100 хувь тогтвортой байна гэсэн үг биш, үнийн хэт өсөлт үүсвэл нэмэгдэж болзошгүй гэсэн үг. 

ОХУ-аас шатахуун худалдан авах гэрээг таван жилээр сунгасан байна. Гэхдээ шаардлагатай тодотголуудыг жил бүр хийгээд явах ажээ.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...