Ц.Даваасүрэн нэрээ татаж, С.Чинзориг УИХ-ын дэд дарга болно

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад Бага хурлаа ирэх сарын 6-нд хийхээр товлов. Энэ хурлаар УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар томилгоог огт хэлэлцэлгүй орхижээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн нар  УИХ-ын дэд даргад албан бусаар яригдсан байна. Парламентад энэ хоёроос ч олон сонгогдсон гишүүд байгаа ч тэд сайд, эсвэл Байнгын хорооны даргын томилгооноос бялуу хүртсэн тул хамаарахгүй. 

Ц.Даваасүрэн УИХ-ын дэд дарга болох боломж байгаа ч өөрөө хүсэхгүй байх. Яагаад гэвэл намынхаа даргын тэргүүлсэн Засгийн газрын эсрэг ажиллах болсон. Сангийн сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Ер нь том утгаараа Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Ц.Давасүрэн гигүүнийн таалалд бүрэн нийцэхгүй байгаа юм. Хэрэв УИХ-ын дэд дарга болчихвол албан тушаалаар амаа үдүүллээ гэдэг нэр хоч зүүнэ. Тийм учраас Ц.Даваасүрэн ёс зүйн хувьд дэвших эрхгүй, өөрөө ч хүсэхгүй байгаа гэж хэлж болно. Ингэхээр С.Чинзориг гишүүн ганцаараа тунаж, УИХ-ын дэд даргаар сонгогдох нь тодорхой болжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...