Жайка “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана

 Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, засаг, ард түмэн  өндрөөр үнэлдгийг дурдаж,  ЖАЙКА-ын тусламж цаг үеэ олсон, иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн байдгийг онцлов.

Цаашид уул уурхай, газрын ховор элемент, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв.

А.Танака сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг товч танилцуулж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч А.Танака-гийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж байна.

А.Танака нь ЖАЙКА-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...