Халтирч унаад бэртсэн бол хохирлоо ингэж барагдуулаарай

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй. Хэрэв байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэд халтирч унасан, улмаар бэртэж гэмтсэн тохиолдолд хохирлоо тухайн байгууллагаас нэхэмжлэх хууль, эрх зүйн үндэслэлтэй юм.

Та халтирч гэмтсэн бол үүнийгээ баталгаажуулан тухайн цастай, мөстсөн газрынхаа зураг дарах, бичлэг хийвэл хохирол  нэхэмжлэхэд  хэрэг болно. Мөн эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно. Дараа нь хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадлагаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлнэ. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцдог байна.

Нийслэл хотод зориулалтын бус халтирдаг  гөлгөр хавтангаар явган замыг хучсан  тохиолдол   олон бий.  Нийслэлээс явган хүний зам шинэчлэх ажлыг эрчимтэй хийж, энэ оны хувьд 40 мянган гаруй ам метр талбайн замыг шинэчлэж хүн явахад халтирахгүй, стандартад нийцсэн хавтанг сонгосон гэсэн мэдээлэл өгсөн. Хэрэв  ийм зориулалтын  бус хавтангаас болж гэмтсэн тохиолдолд нийслэлийн холбогдох албаныханд хандаж хохирлоо барагдуулах  боломжтойг сануулъя.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...