Томуугийн эсрэг А, B хүрээний 4 цэнт вакцин хийж байна

Томуугийн эсрэг дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг сонгон авсан байна.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайханы хэлснээр  “2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авчээ.

Вакцинд дараах иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд: 

  • 0-5 насны хүртэлх насны  214,060 хүүхэд
  • Жирэмсэн 42,220 эхчүүд
  • 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй 218700 гаруй хүнийг  хамруулахаар төлөвлөсөн.

Тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны дагуу цэцэрлэгүүдтэй хамтран хийж байна.  Өнөөдрийн байдлаар 36,534 хүүхэд, 553 жирэмсэн эх, 65-аас дээш насны 13,287 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бага, дунд насны хүүхдүүдэд асран хамгаалагчид онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...