Нийслэлд цэрэг татлага эхэллээ

хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэлд эхэлнэ. Цэрэг татлагыг энэ сарын 23-ны өдрийг дуустал зохион байгуулах  ба нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

– Иргэний үнэмлэх

– Цэргийн үүрэгтний үнэмлэх

– Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

– Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

Багануур дүүрэг: “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг: “Хангай” цогцолбор сургууль

Баянгол дүүрэг: 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль

Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

Сонгинохайрхан дүүрэг: 83 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг: 31 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг: 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэг: 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...