Home Нийгэм Ахмад настан, ахлах ангийнхан Чингис хааны музейг төлбөртэй үзнэ

Ахмад настан, ахлах ангийнхан Чингис хааны музейг төлбөртэй үзнэ

0
Ахмад настан, ахлах ангийнхан Чингис хааны музейг төлбөртэй үзнэ
“Чингис хаан” хаад  язгууртны музейгээр үйлчлүүлэх үнийн тарифт багахан өөрчлөлт оржээ.
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус музейг хүүхэд  буюу /0-16 нас / үнэгүй, харин ахлах анги буюу 17-18 насныхан 15000 төгрөгөөр үзэхээр болов.
Мөн оюутан болон ахмад настан  15000 төгрөгөөр үйлчлүүлэх юм байна.
Өмнө нь тус  музейг хүүхэд, ахмад настан үнэгүй,  оюутан 25 мянган төгрөгөөр үзэж байсан юм.
Мөн Чингис хаан музей нь үзэгчдийн насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүд тогтмол явуулж байгаа ажээ. Тухайлбал,  XIII-XIV зууны өрөмтэй ваарыг  үзэж танилцсан багачууд бодит үзмэрт тулгуурласан бяцхан ваарыг өөрийн гараар урлаж будах зэрэг  хөтөлбөр боловсруулсан  байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here