Home Дэлхий Ши Жиньпин: Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай

Ши Жиньпин: Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай

0
Ши Жиньпин: Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай
BEIJING, CHINA - OCTOBER 16: Chinese President Xi Jinping delivers a speech during the opening session of the 20th National Congress of the Communist Party of China (CPC) at the Great Hall of the People on October 16, 2022 in Beijing, China. More than 2,200 delegates, representing more than 96 million CPC members ,attend the congress. (Photo by Lintao Zhang/Getty Images)

Таван жилд нэг удаа болдог Хятадын Коммунист Нам (ХКН)-ын 20 дахь Ардын  их хурал 2022 оны аравдугаар сарын 16-нд эхэлж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын 19 дүгээр их хурлын Төв хорооны нэрийн өмнөөс  их хурлыг нээж, илтгэл тавьсан.

АИХ нь таван жилд нэг удаа болдог намын хурал нь бөгөөд энэ удаад Хятадын онцлогтой социализмыг шинэ эринд бүрэн хэрэгжүүлэх, ХКН-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, бүх талаараа цэцэглэн хөгжсөн орчин үеийн социалист улс орныг цогцлоож, аугаа сэргэн мандалтыг ахиулахын тулд үндсэн зарчмуудаа баримтлан итгэл төгс урагшлах нь гэсэн сэдвийн дор болно гэж Ши Жиньпин нээлтийн үгэндээ хэлсэн юм.

Хурлаар Тайвань, Хонгкогийн асуудал, “Тэг Ковид” бодлого зэргийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар шийд гаргана.

Ямартай ч нээлтийн үеэр Ши Жиньпин Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай, Хятад улс өөрөө шийдвэрлэх ёстой гэдгээ хатуу илэрхийлсэн.  Бид улс орноо тайван замаар бүрэн нэгтгэж, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө тууштай хүчин чармайлт гаргана. Шаардлага гарвал “Тайванийн тусгаар тогтнол” гэж яригч гадны хүчнүүд, салан тусгаарлах үзэлтнүүд, улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцогчдод хүч хэрэглэхээс татгалзахгүй, байж болох бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна.

ХКН-ын хувьд нийт 96 сая гишүүд байдгаас 2,296 гишүүн төлөөлөгч уг АИХ-д оролцож байна. Хурал энэ сарын 22-нд өндөрлөнө.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here