Богд хааны музей үзэгчдэдээ 50-75 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Богд хааны ордон музейд өнөөдөр “Хааны ордны намар-2022” музейн нээлттэй өдөрлөгийн нээлт боллоо. Музей үзэх тасалбарын үнийг нэг гэр бүлд 50-75 хүртэл хувиар хөнгөлөх ажээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэх эрхтэй. Мөн насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжтой юм байна.

Нээлттэй өдөрлөг аравдугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд болох бөгөөд уртын дуучин Б.Батцэцэглэн ая дуугаа өргөж, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид бүжиглэв. Чуулгын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг “Монгол тойрон бүжиг” үндсэн хөдөлгөөн зааж, хамт бүжиглэнэ.

Тогооч Г.Тэнгисийн хоолны нэвтрүүлгийн бичлэг, “Хаан ордны зоог” асарт гал тогоо хоолны үдлэгт мастер тогооч Ж.Отгонпүрэв оролцож, “Зоог барих уламжлал”-ын тухай танилцуулга хийж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...