“Чингис хаан” хаад, язгууртны музей нээлтээ хийлээ

“Чингис хаан” хаад, язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Музейд:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.

Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх музейн нээлтийн үеэр “Чингис хаан бол дэлхийн олон үндэстэн, ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив, дэлхийд амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний өмнө аугаа үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын түүхчид, эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэдэг юм.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Ийм учраас Төрийн тэргүүн зарлиг буулгаж, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа “Чингис хаан” хаад, язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно” хэмээн хэллээ.

gol mus

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цагдаагийн Ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийж эхэллээ

Цагдаагийн Ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх нэгдсэн ажлын...

Алдархаанаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ

Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путины урилгаар Ялалтын баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч...

Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн...