Home Дэлхий Их Британийн хатан хаан 96 насандаа таалал төгслөө

Их Британийн хатан хаан 96 насандаа таалал төгслөө

0
Их Британийн хатан хаан 96 насандаа таалал төгслөө
<> on April 29, 2014 in Pembroke Dock, United Kingdom.

Их Британийн хатан хаан II Элизавета өчигдөр буюу пүрэв гарагт Шотланд дахь Балморал шилтгээндээ таалал төгсчээ. Хатан хааны бие чилээрхэж эхэлсэн тул хааны гэр бүл Балморал  шилтгээнд цуглаад  байсан  бөгөөд хатан  хаан ийнхүү 96 насандаа таалал төгссөн  байна.

Хааны гэр бүлээс твиттер хаягаараа дамжуулан ууган хүү  хунтайж Чарльз хаан сэнтийг залгамжилна гэдгээ мэдэгдсэн байна. Хунтайж Чарльз ээж минь  таалал болсон нь надад, миний гэр бүлд  хамгаас гунигтай мөч төдийгүй, Англи улс төдийгүй дэлхийн олон хүмүүс чин зүрхнээсээ гунигтай хүлээж авна биз  ээ хэмээн хэлжээ.

Хатан хаан 1952 онд хаан сэнтийд заларсан бөгөөд Их Британийн түүхэнд хамгийн удаан  буюу 70 жил хаан төрийг залагмжилсан юм.

Түүний хүү хаан III Чарльз мэдэгдэхдээ, “Хайрт ээж минь таалал төгссөн нь надад төдийгүй гэр бүлийн минь хувьд “туйлын гунигтай мөч” болоод зогсохгүй дэлхий дахин гүнээ эмгэнэн гашуудах үйл явдал боллоо хэмээжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here