Apple шинэ загваруудаа танилцууллаа

“Apple” компаниас “iPhone 14”, “iPhone 14 Plus”, “iPhone 14 Pro”, “iPhone Pro Max” шинэ загваруудаа өчигдөр танилцууллаа.

Эдгээр загвар нь яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохион ашиглан зурвас илгээх, тээврийн хэрэгслийн ослыг таньж илрүүлэх зэрэг яаралтай тусламж үзүүлэх горимтой ажээ. Мөн“Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим бүхий шинэ “Super Retina XDR” дэлгэцтэй, бүтэн өдрийн турш цэнэгээ барих чадалтай байх юм байна.

 128GB, 256GB, 512GB, 1TB гэсэн санах ойн сонголттой, 48 мегапикселийн камер, 6.1, 6.7 инчийн хэмжээтэй худалдаанд гарах  бөгөөд  өнөөг хүртэлх хамгийн шилдэг “iPhone” гэж “Apple”-ынхан онцолжээ.

“iPhone 14”, “14 Plus”-ын үнэ 799, 899 ам.доллар, “iPhone 14 Pro”, “Pro Max”-ын үнэ 999, 1099 ам.долларын үнэтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...