Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний урьдчилсан зураг

УИХ-ын ээлжит бус чуулган Цэцийн дүгнэлтийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт дээд тал нь УИХ-ын 4 гишүүн давхар дээлтэй ажиллаж болох хязгаар хүчингүй болж байна. УИХ-ын гишүүд олноороо Засгийн газарт чөлөөтэй орж ажиллах үүд дахин нээгдлээ гэсэн үг. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа давхар дээлийг хязгаарласан Үндсэн хуулийн заалт ийнхүү түүх болж, улс төрийн захиалгат тоглоомын тоог нэмж үлдлээ. УИХ дахь АН, ХҮН-ын гишүүдийн гомдлоор эхэлсэн маргаан ийнхүү Үндсэн хуулийг өөрчилж, Засгийн газрын одоогийн бүтэц, бүрэлдэхүүнийг бужигнуулсан улс төр болж өргөжлөө. 

Ээлжит бус чуулган баасан гарагт хаалтаа хийхээр анх товлогдсон. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас болоод ээлжит бус чуулганыг Хэд хоног сунгахаар болжээ. Бямба гарагт Засгийн газрын шинэ бүтцийг, ням гарагт шинэ бүрэлдэхүүн буюу сайд нарын томилгоог шуурхайлахаар тооцжээ. МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт хуралдаж дараагийн давхар болон дан дээлтэй сайд нарын нэрсийг эцэслэн тодруулна. Засгийн газрын шинэ бүтцийн 60 хувьд давхар, 40 хувьд дан дээлтэй сайд нар ажиллах магадлал хамгийн өндөр байна. Энэ харьцааг МАН-ын Удирдах зөвлөл дээр мөн эцэслэнэ. Нийслэлийн асуудал, том төслүүдийг хариуцсан нэг сайдын орон тоо нэмэгдэнэ. 

УИХ-ын эмэгтэй гишүүд намынхаа даргатай жич уулзжээ. Тэд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээс хоёр сайд авах хүслээ илэрхийлсэн байна. М.Оюунчимэг, Х.Булгантуяа нарыг сайд болох магадлатай гэсэн мэдээлэл бий. Эрчүүдээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, С.Бямбацогт, Н.Энхболд гэсэн нэрс сайдын сунгаанд хөвөрч байна. Парламентын архаг гишүүн болсон Б.Бат-Эрдэнийн хэлснээр бол сайд болох гээд чичирч байгаа хүмүүс Төрийн ордны хонгилоор хөглөрөх болсоор хэд хонолоо. Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж, С.Амарсайхан, Л.Халтар, Г.Ёндон, Н.Тавинбэх, Б.Мөнхбаатар, С.Энхболд, Ч.Номин нар явах нь тодорхой болсон байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд...

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть...

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...