Мэргэжлийн дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ

Малайзын мэргэжлийн дугуйн “Terengganu Polygon Cycling Team” багт уралдаж буй Монголын шилдэг тамирчин ОУХМ С.Жамбалжамц “Tour de Mongolie” тэмцээнд түрүүлснийхээ дараа шууд Туркийг зорин мэргэжлийн цуврал тэмцээнүүдэд оролцож байна. Тэрбээр наймдугаар сарын 20-нд болсон “Grand prix Develi” тэмцээнд түрүүлж, UCI 40 оноо, маргааш нь “Grand prix Cappadocia” уралдаанд хурдаа сорьж дөрөвдүгээр байрт орсноор UCI 20 оноо тус тус авч дэлхийн чансаагаа ахиулснаар одоогоор Монгол Улс Азид 2-т, дэлхийд 34-р байрт жагсаж байна.
ОУХМ С.Жамбалжамц наймдугаар сарын 24-29-нд болох мэргэжлийн олон өдрийн уралдаан, есдүгээр сарын сүүлээр Австралид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч сорино.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй...

Улаанбурханы эсрэг вакцины 2 тун хийлгээгүй бол нөхөж вакцинжуулахыг анхаарууллаа

Дундговь аймагт өчигдөр Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсанаар нийт...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...

Хэнтийн Баян-Овоо суманд 7 гэр, 300 мал түймэрт өртжээ

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн...