Монголоос Украины иргэдэд 4 ТОНН тусламж хүргэнэ

Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ болон бусад орны иргэд ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгссөн монголчуудтай хамтран “МыВместе” (Бид хамтдаа) аянд нэгджээ. Донбасс болон Зүүн Өмнөд Украины ард иргэдэд туслахыг хүссэн хүмүүсийн нэгдэж буй сайн дурын аяны хүмүүнлэгийн ачааг боож баглахад олон улсын стандартын дагуу ажиллажээ.

Монголын талаас гаалийн бүрдүүлэлтийг нь хийж дууссан бөгөөд тусламжийн аяныг санаачлагчид ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой байдлын штаб, Улаан загалмайн байгууллага руу хандан хүмүүнлэгийн ачааг ОХУ-ын хил гаалиар нэвтрүүлэх, хоёр улсын хооронд тээвэрлэх асуудлыг тун саяхан шийдсэн байна.

Украины иргэдэд хэдхэн хоногийн дараа 10 гаруй тонн ачааг Эрхүү хотоос ачааны тэргээр илгээх гэнэ. Энэ удаад Монголоос хүргэгдэх 4 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаанд Монголын эгэл жирийн иргэд, Орос болон гадаадын бусад орны иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын сэтгэл зүрх шингэжээ.

Тусламжийн ачаанд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гурил, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, тэмээн болон хонины ноосон оймс болон элсэн чихэр, хувийн ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэргийг худалдан авч, явуулж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...