Сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нд зэрэг нээлтээ хийхгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. “”Энэ жил 760 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль сурна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 40 мянгаар нэмэгдсэн тоо. Бид гурван ээлжийн сургуулиудыг аль болох хоёр ээлж рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Гэвч 12 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлж болзошгүй байна. Улсын хэмжээнд энэ жил нийт 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, 7 дотуур байрыг 9-р сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна. Улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын  1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...