Замын-Үүдийн ажлыг муужруулсан дарга нар 1.3 тэрбумаар тансаглажээ

Монгол Улсын урд хаалга болсон Замын-Үүдийн чингэлэг тээвэр хэвийн ажиллагаанд оруулна гээд баахан дарга нар сүр бадруулаад очсон нь саяхан. Гэтэл Замын-Үүд өнөөдрийг хүртэл бөөн асуудалтай, дээрээс нь хаалт хоригтой байсаар байгаа юм. Нөхцөл байдал дээрдэх биш улам дордсон. Ажил сайжруулна гээд очсон дарга нар 1.3 тэрбумаар буудалд буугаад, хоол идчихсэн, тансаглачихсан талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэллээ. Ажил сайжраагүй харин ч муужирсан гэдгийг хомсдол нүүрлэсэн эдийн засаг өөрөө гэрчилнэ.

Сүр бадруулан очсон бүрэлдэхүүнд АТҮТ-ийн 10, Монголын төмөр замын 2, ХХЕГ-ын 27 хүн, Зэвсэгт хүчний 57, ЦЕГ-ын 10 хүн  ажилласан байна. 

Хачирхалтай нь хурган дарга нар 1.3 тэрбумаар тансагласан хэрнээ төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүртэл бултжээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин чуулган нэгдсэн хуралдаан дээр ууж идсэн дарга нар төлбөрөө барагдуулахгүй бол нэр устай нь зарлана гэж сүрдүүлж хүртэл үзэв. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх шахаж байхад ажил сайжруулах нэрээр муужруулсан дарга нар 1.3 тэрбум төгрөгөөр ууж идсэн ч байх шиг. Төрийн нэр барьсан энэ дарга нар төлбөр тооцоогоо ч хийлгүй луйварджээ. 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...