“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн дэлхий нийтийн үйл хэрэг болж өргөжлөө

Туурга тусгаар Монгол Улс НҮБ-ын индэр дээрээс байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр манлайлал үзүүлж Тэрбум мод тарвж ургуулах амлалт авсан нь саяхан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, эх орны өнцөг булан бүрд Монголоо ногооруулах ажил өрнөж эхэлсэн. Харин цэнхэр дэлхийгээ хайрлах энэхүү хөдөлгөөнийг дэлхий үнэлж эхэллээ. Үнэлээд зогсохгүй дэлхийн улс орнуудын удирдагчид Монголд чуулж, ногоон хөгжлийн асуудлаар нүүр нүүрээ харан ярилцахаар болсон байна. 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Конвенцид нэгдсэн улсууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг ийн дэмжин баталжээ. 
Цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын гол индэр болох томоохон хурлыг Монголд зохион байгуулснаар манай улсад нүүрлээд буй шар шороон шуургыг сааруулах, давтамжийг нь бууруулахад түлхэц үзүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, цар хүрээг нь өргөжүүлэх, олон улсаас дэмжлэг, хөрөнгө оруулалт татах таатай сайхан боломж бүрдэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ийнхүү дэлхий нийтийн үйл хэрэг болж өргөжлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...