Усны аюулгүй байдлын төлөвлөгөө үр дүнгээ өгчээ

МХЕГ-аас усны чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг. Тэгвэл  2021 онд явуулсан судалгаагаар нийслэлийн усан дахь нянгийн бохирдол буурсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2011 онд усны нийт бохирдлын сорьцын 16-17 хувийг нянгийн бохирдол эзэлдэг байсан бол 2021 онд энэ тоо 3,6 хувьд хүрч буурчээ.

Нийслэлийн усанд нянгийн бохирдол буурсан гол шалтгаан нь 2014 оноос эхлэн УСУГ-аас усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан ажилласны үр дүн гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Мөн ус бохирддог эгзэгтэй цэгүүдэд эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэхээс гадна дотоодын хяналт сайжирсан нь сайн нөлөө үзүүлсэн гэж МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан  хэлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...