Сэтгүүлч БАТДОРЖ сан 9 дэх оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг өглөө

Сэтгүүлч Батдорж” сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг билээ. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг.

 

  

9-р уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж, 21 оюутан бүтээлээ ирүүлснээс 2 дахь шатанд 10 оюутан шалгарсан байна. Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссе, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжилгаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26,5 сая төгрөг зарцуулаад байна.

АЛТАН ШОНХРЫН НИСЭХ ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙХ УЧИРТАЙ

“СЭТГҮҮЛЧ БАТДОРЖ” САН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...