Дэлхийн нүүрсний эрэлт ирэх 2 жилд дээд цэгтээ хүрнэ

2021 оноос хойш дэлхийн нүүрсний хэрэглээ өмнөх арван жилд ажиглагдсан хэв маягтаа эргэн орох төлөвтэй байгаа талаар www.iea.org сайтад гарсан нийтлэлд дурьджээ.

2021 онд нүүрсний эрэлт АНУ болон Европын Холбоонд богино хугацаанд сэргэсний дараагаар 2024 он хүртэл буурах хандлага ажиглагдаж буй. Эрчим хүчний салбарт нүүрсний эрчим хүчийг орлодог салхи болон нарны эрчим хүчний хурдацтай хөгжил нь цахилгаан эрчим хүчний эрэлтийг удаашруулж буй шалтгаан болоод байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүч болон бусад нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байгаа хэдий ч дэлхийн нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг БНХАУ, БНЭУ дэлхийн нүүрсний чиг хандлагыг тодорхойлсоор байна.

БНХАУ-д 2022-2024 оны хооронд нүүрсний эрэлтийн өсөлт жилд дунджаар 1%-иас илүүгүй байх төлөв ажиглагдаж буй.

БНЭУ-д эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр, эрчим хүчний эрэлт ихсэж байгаа нь нүүрсний эрэлтийг жилд 4%-иар өсгөнө хэмээн таамаглаж байна. БНЭУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээ 2021-2024 он хүртэл 130 сая тонноор нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсийг их хэмжээгээр ашигладаг төмөр, гангийн ихэнхи үйлдвэрүүдэд богино хугацаанд нүүрсийг орлох технологи олон байдаггүйгээс шалтгаалан нүүрсний эрэлт буурахгүй хэвээр байгаа юм.

Уг байдлаас үзэхэд дэлхийн нүүрсний эрэлт 2022 онд 8025 сая тонн болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрч, 2024 он хүртэл энэ хэвээр байх төлөвтэй байна.  Эх сурвалж: www.iea.org

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...