Жүжигчин Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын цочирдом баримтууд

Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп болон Амбер Хөрд нарын маргааныг шүүн таслах хурал энэ өдрүүдэд үргэлжилсээр байна.  Жонни Депп өөрийн хуучин эхнэр Амберийг өөрийнх нь нэр төрд халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн хэмээн 50 сая доллар нэхэмжилсэн бол Амбер Хөрд өөрийгөө хохирогч хэмээн 100 сая долларын сөрөг нэхэмжлэл гарган зарга мэдүүлээд байгаа билээ.

Шүүх хурал 2 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд 6 долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Одоогоор Жонни Депп болон түүний төлөөллийн гэрчүүдээс мэдүүлэг авах процесс үргэлжилж байна. Маш удаан хугацаанд үргэлжилж буй Депп, Херд нарын талцлын дундаас олонд ил бослон цочирдом баримтуудыг дэлгэе.

1.Амберийн шидсэн лонх Деппийг хуруугүй болгох дөхжээ

Депп мэдүүлэгтээ 2015 онд Австралид болсон хэрүүлийн үеэр Херд түүн рүү хоёр архины шил шидсэнээс хурууг нь зүсч гэмтээж, дунд хурууных нь үзүүр тасарсан тухай хэлэв.  Депп зүсэгдсэн хурууны цусаараа ханан дээр үг бичсэн, цус хатахаар нь үргэлжлүүлэн бичихийн тулд хуруугаа будганд дүрсэн гэв. Мөн Амберыг хамгаалахын  тулд  тухайн үедээ хуруугаа хаалганд хавчуулсан гэж хэлсэн, MRSA болж хуруу нь эдгэхгүй тун их зовоосон талаар  дурдсан юм. 

2. Деппийн сануулгууд…

Херд жүжигчин Билли Боб Торнтонтой хамт киноны зураг авалтад орсны дараа Депп эхнэрээ хардан заналхийлсэн, “Билли Боб ба Easy Amber” гэсэн үг толин дээр бичиж бэлэг эрхтэн зурсан гэсэн яриа гарсан. Тэгвэл энэ талаар шүүх хурлын үеэр тодруулахад Депп,  “Би энэ талаар мэдэхгүй. Би зураг дээр шодой зурж байснаа санахгүй байна,  би зөвхөн  сануулах  мессеж хүргэсэн” гэж хариулжээ. Гэрлийн бүрхүүл дээр “Амжилт хүсье, болгоомжтой байгаарай” гэж цус юм уу ямар нэгэн  будгаар бичсэн гэрэл зургийг нь Амберын өмгөөлөгч шүүх хурлын үеэр мөн дэлгэв.  Депп үүнийгээ хүлээн зөвшөөрч , би үүнийг сайн зөвлөгөө гэж бодсон” хэмээн хариулсан юм. 

3. Хердийн дэлгэсэн аудио

Херд шүүх хурлын үеэр нэгэн  аудиог дэлгэсэн. Тухайн аудиод Херд Деппд хандан  “Миний гэр бүл, найз нөхөд, миний эргэн тойронд байгаа бүх хүн миний хөхөрсөн, нүд, толгой, хагарсан уруул, хавдсан хамар зэргийг харсан шүү” гэж хэлж байга нь үлджээ.

4. Херд хаалгаар Деппийг савжээ

Депп харин нэгэн хэрүүлийн үеэр Хердийг хөлөө хаалганд цохичихлоо гэж бодон туслахаар очтол”тэр миний толгой руу угаалгын өрөөний хаалгыг савсан” гэж мэдүүлсэн юм. 

5. Дисней харилцаагаа тасалсан нь Хердээс болсон 

Дисней компани Депптэй харилцаагаа тасалсан нь Хердтэй холбоогүй, Хердийн 2018 оны хүчирхийллийн тухай нийтлэл хэвлэгдэхээс өмнө энэ бүхэн болсон  гэж Хердийн өмгөөлөгч мэдээлж байгаа.  Харин Депп экс эхнэр нь түүнийг хүчирхийлэгч гэж яриа гадуур гаргасан нь Дисней харилцаагаа таслах  шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байгаа аж.  Тухайн үед  MeToo хөдөлгөөн ид өрнөж байсан,  иймээс Диснейн ийм шийдвэр гаргасан гэж Депп хэлэв. 

6. Деппийн эсрэг бас нэгэн бичлэг

Шүүх хурлын үеэр Депп, Херд хоёрын хэрэлдэж, түрэмгий болж байгаа бас нэгэн бичлэгийг үзүүлжээ. Депп дарс асгаж, ууртайгаар “Галзуу солиотой байхыг чинь хармаар байна, би чамайг галзууруулах болно.  Чи угаасаа галзуурсан байна.” гэх мэтээр хэлж бичлэг хийж байгааг анзаарангуутаа, түүнтэй маргалдаж байгаад видео тасарчээ. Депп байцаалтын үеэр тэр бичлэг Баруун Холливуд дахь гэрт нь болсон гэдгийг баталж,  “Тэгээд та энэ үед хүчирхийлэл үйлдсэн гэдэгтээ санал нийлнэ биз дээ?” гэсэн Хердийн өмгөөлөгчийн асуултад “Надад ямар  хэцүү байсан нь ойлгомжтой” гэж хариулсан байна. Мөн Херд Депп рүү хандан яагаад толгой руу минь цохиж байгаа юм бэ  гэж уурлан хашгирч байгаа бичлэг дэлгэгдсэн  бөгөөд Депп би хэзээ ч толгой руу нь цохиж байгаагүй, түүнийг болиулах  гэж оролдох үед л ийм зүйл болсон байх гэж хэлсэн байна. 

7. Хар тамхи…

Дуучин Мэрилин Мэнсонтой хэд хэдэн удаа кокаин хэрэглэж байснаа Депп шүүх хурлын үеэр мэдүүлсэн. Мөн Деппийн өөрийн кино компани болох Infinitum Nihil-ийн лого бүхий аяганы дэргэд тавьсан дөрвөн том ууттай марихуаны зургийг   Хердийн өмгөөлөгч дэлгэсэн бөгөөд Депп энэ зургийг түүний  студид авсан болохыг баталжээ.

8. Деппийн ээж нь хүчирхийлэгч байсан

Депп бага насандаа ээжийнхээ бие махбодийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан бөгөөд үнсний сав шидэх, өндөр өсгийтэй гутал, утсаар зодох зэргээр хүчирхийлдэг байсан гэжээ. Иймээс Депп хүүхдүүдээ өөр шигээ ийм орчинд  өсгөхгүй байхыг хүсч байгаагаа хэлэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх орны маань нэр төр,...

Мьянмар: 100 гаруй цагийн дараа нурангиас эсэн мэнд аврагджээ

Мьянмар улсад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тав хоног...

Сэрэмжлүүлэг: Их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу олон иргэн хохирчээ

Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц...