Сүү нийлүүлэгчдэд 3.6 тэрбумын урамшуулал олгожээ

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сарын сүүний урамшууллыг олгожээ. 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны

  • Нэгдүгээр сард 2.1 сая литр,
  • Хоёрдугаар сард 2.2 сая литр,
  • Гуравдугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн байна. 

Улмаар 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчид, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн дансанд шилжүүлжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...