Ус бол эх дэлхийн ЦУС юм

Дэлхийн цэвэр усны нөөц 2025 он гэхэд шавхагдана,  2040 он гэхэд ойролцоогоор  4 хүүхэд тутмын 1 нь усны хомсдолтой орон нутагт амьдарна, Улаанбаатар хотын газрын доорх усны нөөц 15 метрээр доошилжээ гэх мэтээр усны тухай харамсалтай тоо мэдээ бидний чихэнд хүрч л  байдаг. Гэвч яг үнэн хэрэгтээ өөр  юугаар  ч сольж орлуулж болшгүй ус хэмээх  цэнхэр алтынхаа үнэ цэнийг сэтгэлийн гүндээ ухаарч дээрх мэт тоо баримтыг соргог хүлээж авдаг билүү бид????? Харамсалтай нь үгүй!!!!! Иймэрхүү мэдээ мэдээлэл гарч л  байдаг нөхцөл  байдал  иймдээ тултал хаа ч юм гэсэн хандлагаар  л тоомжиргүй орхидог нь олон. Үнэн хэрэгтээ эх дэлхий, эх орон чинь өдөр бүр өсөн  нэмэгдэх хүний шунал, хэрэгцээнд дарлуулан улам л  бөгтийж, боломж нөөцөө шавхан бидэнд өгөхөө өгсөөр үгтэж ядрахдаа тулаад  байгааг хэн хүнгүй санамаар.

Манай улс усны нөөц тун багатай орны нэг. Тэр дундаа хүн амынхаа талаас илүү хувь нь төвлөрсөн нийслэл хотын хувьд Улаанбаатараар овоглосон иргэн бүр  усаа хэмнэж,  ариглаж хандах нь үүрэг болсон үйлдэл билээ. Хүмүүст харьцуулалт хийх боломж олгох үүднээс гадаадын зарим орны усны хэрэглээ, үнийг манай орныхтой харьцуулсан тооцоог сийрүүлье.

Усны үнэ тариф болон хэрэгцээг харьцуулалт:

АНУ-ын Ориган мужид амьдардаг 3 ам бүл хоногт дунджаар 400 галлон
буюу 2000 л ус хэрэглэж сард 34$ (90’000 төгрөг) төлж байна.
Токиод амьдардаг 3 ам бүл хоногт 200 иен сард 6000 иен (120’000төгрөг)
төлдөг.
Германд  3 ам бүлтэй айл сард 54.2$ (150’000 төгрөг) төлж байна.
Тэгвэл эсрэгээр Монголд 3 ам бүл сард усны төлбөрт дунджаар 14’600 төгрөг төлсөн
байна /2020оны тооцоо/
Эндээс дүгнэхэд  манайх Америкаас 6.1 дахин, Японоос 8.2 дахин, Германаас 10 дахин
бага мөнгө усны хэрэглээндээ төлдөг байна.
Дээрх орнууд манай улсыг бодоход усны нөөц сайтай улс. Гэвч эсрэгээр орон сууцанд  амьдардаг манай улсын иргэдийн  усны хэрэглээ дээрх улсуудынхаас дутахгүй, илүү ч өндөр тоотой гардаг байна. Тухайлбал, Германд хоногт нэг хүн 200 л ус хэрэглэдэг бол манайд  орон сууцанд  амьдардаг  нэг хүн 250 л ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий.

Цэнхэр алт  болсон цэвэр  усаа хайрлая. Хуруугаа зүсээд дусалхан цус чимчигнэн дуслахад яаж өвддөг билээ дээ. УС бол Эх дэлхийн цус нь юм.  Дусласаар,  дусласаар  дуусвал дэлхийд амь амьдрал гэж үгүй болно!!! УС-ны дусал,  дуслыг ч үр ашиггүй бүү зарцуулаарай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...