Австрали ОХУ-ын 14 компанид хориг тавилаа

Австралийн засгийн газар Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын 14 компани, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай Австралийн Дотоод хэргийн яамнаас Пүрэв гаригт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Тус мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-ын түлш, эрчим хүчний “Газпром”, “Газпром нефть”, “Транснефть”, Оросын автомашин, хөдөлгүүр үйлдвэрлэгч “Камаз”, алмаз олборлогч “Алроса” групп, “Русэлектроникс холдинг”, “Ростелеком” ХК, “РусГидро”, “Юнайтед” зэрэг компаниуд хоригт оржээ.

Энэхүү хоригт мөн “Усан онгоцны корпораци ХК”, “Севмаш” үйлдвэрлэлийн нийгэмлэг, Оросын тээврийн “Совкомфлот” компани, Новороссийск далайн худалдааны боомт, түүнчлэн “Согаз” даатгалын компани, Оросын үндэсний аялал жуулчлалын “Visit Russia” төвийн төмөр замын аяллын товчоо хүртэл багтсан байна.

Өнөөдрийн байдлаар Австрали улс Орос, Беларусийн 500 гаруй иргэний эсрэг хориг арга хэмжээ аваад буйн дотор хоёр улсын ерөнхийлөгч Владимир Путин, Александр Лукашенко нар ч бий.

ОХУ-ын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд зэвсэг, эд анги, түүхий эд, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж экспортлох, Оросын эрчим хүч, зэвсэг импортлохыг тус тус хоригложээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...