Засгийн газар үнийн өсөлтийг хазаарлах төлөвлөгөө боловсруулжээ

Засгийн газар өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгахад анхаарч, арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахаар хуулийн зохицуулалт хийхээр болж, УИХ дахь МАН-ын бүлгээр өнөөдөр хэлэлцүүлэв. Энэ удаагийн үнийн хөөрөгдөл эрэлтээс шалтгаалж, зөвхөн нийлүүлэлтээр зохицуулагддаг нөлөөлөл биш. Геополитикийн асуудал яригдаж байгаа тал ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй байхад анхаарч үнэ тогтворжуулах санал оруулсан гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлажээ.

Тэрбээр “Импортлогчдын хувьд татан авах хөрөнгө мөнгө дээр асуудал үүсч байна. Мөн махны үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарна. Долдугаар сарын 1-нийг хүртэл нөөцийн махыг одоо байгаа үнээр барих. Дараагийнх нь гурил, будааны үнийг тогтворжуулах бодлого барина. Энэ жилийн тариалалтаас өнгөрсөн жилийн нөөцөлсөн тариа, будааг хэрхэн хуваарилах, хүргэхэд анхаарна. Анхаарах ёстой гол зүйл бол АМНАТ. Мөн өргөн хэрэглээний барааны тухайд бүгдийг дийлэхгүй учир гол гурван зүйл дээр л анхаарал хандуулна.

Монгол Улсад зөвхөн үнийн хөөрөгдөл үүсээгүй. Тиймээс бүх зүйл дээр хяналт тавих боломжгүй. Мах, шатахуун, гурил дээр төрөөс эхний ээлжид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг УИХ дээр ил тод, нээлттэй ярина. Дутуу байна уу, хангалттай юу гэдгийг ард иргэдтэй ярина гэсэн үг. Одоогоор хуулийн нэрийг эцэслээгүй. Агуулга бол тодорхой. Зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн нөлөөгөөр байгаа асуудлыг хохирол багатай даван гарна.

Үүнээс гадна валютын нөөц. Сүүлийн жилүүдэд хангалттай экспорт хийж чадаагүйгээс цохилтод орж байна. Энэ богино хугацааны “шок”-нд автаж, дунд болон урт хугацааны бодлогыг гээж болохгүй. Валютын ханшийн зөрүүний хувьд үргэлж байдаг зүйл. Төв банк, арилжааны банк болон “Найман шарга”-ын ханш байнгын зөрүүтэй байдаг. Харин зөрүү холдсон шалтгаан эрэлт их байгааг илтгэж байна. Байдал хүндэрвэл ханш улам л зөрүүтэй болно” гэв. 

Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн бөгөөд шуурхай горимоор УИХ-аар хэлэлцэхээр болж байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...