Х.Баттулга ганцаараа өрсөлдсөн сонгуульдаа өөрөө ялав

АН-ын даргын сунгааны санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарчээ. Энэ талаар тус намын Дотоод сонгуулийн хороо мэдээлэл хийв.  Сонгуулийн ирц 74.9 хувьд хүрсэн байна. Үүнээс нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь буюу 113 мянган хүн Х.Баттулгын төлөө саналаа өгчээ. Х.Баттулгын өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ сонгуулийн төгсгөлд нэрээ татсан учир Х.Баттулга өөрөө өөртэйгөө өрсөлдсөн гэж хэлж болно. 

Нөгөө талд С.Эрдэнэ даргатай АН энэхүү сонгуулийн үр дүнг, Х.Баттулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тийм учраас АН-ын жинхэнэ дарга хэн бэ гэх маргаан өнөөдрөөс дахин шинээр эхэлж байх шиг байна. Сунгаанд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...