“Голомт”-ын Д.Баясгалан С.Зоригийн хөшөөг зайлуулахыг санаархаж байгаа гэв

Ардчилсан намын 32 жилийн ойн хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн энэ үеэр С.Зоригийн хөшөөг буулгаж, суурин дээр нь барилга барихыг эсэргүүцэн мэдэгдэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан намын нэрийг ашигласан, логог барьсан хэсэг нөхдүүд өөрсдийгөө нам гэж нэрлээд хүчингүй, хууль бус намын даргын сунгааг зарлаад явж байсан. Энэ хугацаанд АН-ын 13 дахь Их хурлыг хийж, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх үүнийг хүлээн авч, Улс төрийн намын тухай хуулийн дагуу энэ дүрмийг бүртгэж авсан. Ингэснээр Монгол Улсад хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа гэдгийг давхар баталж өглөө.

Энэ сарын 7-нд манай намын ой болно. Иймд амралтын өдрийг тохиолдуулан баярын үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагааг эхлүүллээ.

С.Зоригийн хөшөөг болон Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар барилга барина гэх мэт янз бүрийн яригдаж байгаа. Энэ асуудлын хүрээнд би холбогдох банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа анхааруулж, ийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр Голомт банкаар овоглосон Д.Баясгалан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээл дор байдаг хүн. Эдгээр нөхдүүд энэ байрыг нурааж, суурин дээр нь оффисын зориулалттай барилга барьж, хөшөөг зайлуулна гэж ярьж байна. Ийм зүйл болохгүй, гаргуулахгүй гэдгээ би албан ёсоор мэдэгдэж байна. Тийм ч учраас өнөөдөр зориуд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг хийж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...