Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкийг цөлмөхөд оролцсон уу

Улстөрчид Хөгжлийн банкийг цөлмөсөн баримт ар араасаа нээлттэй болсоор байна. Гоё нэртэй банкийг зэвсэг биш эрх мэдлээрээ сүр үзүүлэн дээрэмдсэн эрхмүүдийн жагсаалтад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр орж ирлээ. Хаашаа ч бултах аргагүй баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа анхлан нийтэлж, “Улсын Ерөнхийлөгч болчихоод улсынхаа газрыг Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээр Хөгжлийн банкинд барьцаалж мөнгө “аваад” л явах юм. Улстөрчдийг төрийн бус байгууллагуудаас салгаж холдуулья гээд байгаагийн сонгодог дээд жишээ” хэмээн тодотгожээ.

МоАХ-ын эзэмшилд буй нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10000 м2 талбайтай газрыг “Пирамид орд” ХХК нь барьцаалан зээлдүүлэхэд татгалзах зүйлгүй болно хэмээн албан бичгийг Хөгжлийн банкинд илгээжээ. Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан компаниудыг зарлаж, АТГ шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. “Пирамид орд” ХХК-ийн хувьд 22,9 тэрбум төгрөгийн зээл авсан боловч төлөөгүй байна.

 

“Пирамид орд” ХХК-ийн захирал нь Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан залуу гэдэг. МоАХ хэмээн төрийн бус байгууллага нь Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй байх болсныг МоАХ-ны шинэ дарга Д.Монголхүү олон нийтэд нээлттэй зарласан.

Тайлбар: УБЕГ-т МоАХ-ыг ганцхан хүн эзэмшдэг нь Х.Баттулга

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...