Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар 583 сая долларын алдагдал хүлээжээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа. Тус газрын  өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов.

2016 оноос хойш манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо жилд 10 орчим хувиар өсөж  байсан бол цар тахлаас үүдэн сүүлийн 2 жилд 94 хувиар буурчээ.

Ингэснээр өнгөрсөн онд гэхэд аялал жуулчлалын салбараас 583 сая ам.долларын шууд алдагдал хүлээсэн байна. Түүнчлэн 2021 онд манай улсад 33105 жуулчин ирсний 27487 нь Улаанбаатар хотыг дайран өнгөрсөн гэдэг статистикийг тус газрын дарга Д.Батсүх танилцуулав.

Харин Аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар брэнд” буюу 4 төрлийн 200 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, түүх соёлын байгууллагууд дээр тулгуурласан жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын жишиг цогцолборуудыг байгуулах, жуулчны гудамж байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.

Хүний хөгжлийн хорооны гишүүд  энэ үеэр   дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах, харьяа байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, статистик тоон мэдээлэл дээр ажиллах, хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Тэрэлж орчмын бүс нутгийг хөгжүүлэх, дунд сургуулийн хүүхдүүдэд хотын түүх соёлын газраа таниулах, тогтмол үзүүлэх, виртуал аяллыг хөгжүүлэхтэй холбоотой саналуудыг гаргаж байлаа.  Гаргасан саналуудыг ажил  хэрэг  болгож ажиллахаа тус газрын дарга Д.Батсүх онцолсон юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...