Говь-Алтайн сумдын Засаг дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд оролцож, Засгийн газрын чиг үүргийг Говь-Алтай аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа хэмээн ЗДТГ-аас мэдээлэв. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдгээр хөтөлбөрүүдийн тэргүүлэх дөрвөн чиглэл болох “Боловсролын чанарыг сайжруулах”, “Газар тариалан, жимс жимсгэнэ”, “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, биелэлтийг дүгнэх ажээ.

Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сумдын Засаг дарга нарт хандан хэлсэн үгэндээ:

-“2022 оны ажлын биелэлтийг иргэдийн эрүүл мэнд, боловсролын чанарт онцгойлон анхаарсан байдлаар нь дүгнэнэ. Төсвийн мөнгийг хаалга, хөшөө босгохоос илүүтэй иргэд, орон нутагтаа нэн тэргүүнд шаардлагатай зүйлд зарцуулаарай хэмээгээд, сумдын Засаг дарга нар маань архи, авилгын асуудлаас ангид байж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаад талархаж буйгаа илэрхийлье” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...