Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг томиллоо. Д.Батчулуун нь 1978 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. 1996 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын арван жилийн сургууль, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Малын эмч мэргэжилтэй.

-2001-2003 онд “Мах импекс” ХК-д малын эмч

-2003-2017 онд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуйн лабораторид мөөгөнцөр судлагч, Шувууны томуугийн лаборатори, Гоц халдварт өвчний оношлогооны тасагт вирус судлагч, тасгийн дарга, ерөнхий эмч, захирал

-2017-2021 онд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын “Шувууны томуугийн төсөл”-ийн зөвлөх

-2021 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Улсын мал эмнэлгийн төв лабораторийн захирал

-2017 оноос одоог хүртэл “Монголын мал эмнэлгийн тархвар зүйч нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаа туршлагатай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...