У.Хүрэлсүхийн улс төр дууссан

Монголын улс төрд албан тушаалын сэнтий өгсөх тусам “Миний улс төр одоо л эхэлж байна” хэмээн цээжээ дэлдэж, хэмжээлшгүйгээр хаанчлах гэсэн эзэрхэг хандлага амь бөхтэй оршсоор ирсэн. Төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан эрхмүүдийн цөөнгүй нь энэ ХААНЧЛАХ гэсэн цадиггүй хүслээсээ болж аавын хаалга татаж, АТГ-ын үүд сахиж, шүүх, прокурорт данслагдаж, улс төрийн замналдаа цэг тавьсан гашуун түүхтэй. Яагаад ч юм, үе үеийн Ерөнхийлөгч нар Эрдэнэт үйлдвэрийн баялаг дээр тугаа мандуулж, улсынхаа биш хувийнхаа саалийн хувинг дүүргэсээр ирсэн байдаг. Байгалийн баялгийг цөөн хэдэн гэр бүл хүртэх болсон нь хамгийн том албан тушаал дээр очсон дарга нарын ХААНЧЛАХ шуналтай шууд холбогддог. Улстөрчид саахаа больноос хойш Эрдэнэт үйлдвэр нийт монголчуудын цахилгаан, дулаан усны мөнгийг бүтэн жилээр нь даах чадалтай болж байгааг бүгд харлаа.

Ерөнхий сайд байхдаа ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцорсон У.Хүрэлсүхийг монголчуудын дийлэнх олонх нь Ерөнхийлөгч болгов. Одоо бол түүний он тоолол үргэлжилж байна. Өмнөх Ерөнхийлөгч нар шиг хаан болох гээд хад мөргөх үү, өөрт нь итгэсэн олон түмний талд зогсож сайнаар дурсагдах төрийн тэргүүн байх уу гэдэг нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. МАНАН бүлэглэлийн тугийг буулгаж, 60 тэрбумынхантай дээлээ уралцаж, Хөгжлийн банкны луйварчдын үнэн царайг илчилж, эзэн нь юмаа мэддэг шүү гэж Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт ойлгуулж, байгалийн баялагт эзэн суусан олигархиудад оройгүй шуналд хязгаар бий гэж хэлж чадсан, эмээлийн хоёр бүүрэг шиг эргэж уулзахааргүй болсон МАН, МАХН хоёрыг буцаан нэгтгэсэн улстөрч бол У.Хүрэлсүх гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо өмнөх шигээ сэлэм эргүүлээд байх боломжгүй, бас зохимжгүй. Учир нь тэрбээр улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзсан, үндэсний эв нэгдлийг хангах үүрэг хүлээсэн төрийн тэргүүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хамаг эрх мэдлээ тануулсан анхны Ерөнхийлөгч. Ерөнхий сайд байхдаа шүүхийн шинэчлэлийг зориглон хийсэн болохоор Ерөнхийлөгч болчихоод эрхбиш шударга бусын шинэ хонгил ухахгүй байх. Монгол Улсын хувьд гадаад талаасаа ч, дотоод хүчин зүйлээ бодсон ч Үндэсний аюулгүй байдал нэн чухал болсон. Үндэсний аюулгүй байдал алдагдвал монголчууд бүхнээ алдана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хар толгойгоороо хариуцах ёстой. Тиймээс У.Хүрэлсүхийн улс төр дууссан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...