Б.Цэнгэл ”ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллав

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалж Эрдэнэт үйлдвэр уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас өнөөдрийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.

Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, цаашид энэхүү тээвэр, ложистикийн асуудлыг цогцоор нь үе шаттай хэрхэн зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн экспортын урсгалыг тасралтгүй, шуурхай явуулах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн саналыг сонсож, бодит байдалтай танилцаж, зохих үүрэг, чиглэл өгч, хамгийн боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...