2022 оны улсын төсөвт тодотгол хийхээр болжээ

УИХ-аас баталсан 2022 оны төсөвт сар шинийн өмнө тодотгол хийхээр болсныг баттай эх сурвалж мэдээллээ. Тодотголын гол зорилго нь цар тахлын үед онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танаж, эрүүл мэнд болон бусад нэн шаардлагатай салбаруудыг дэмжихэд чиглэж буй хэмээн албаны эх сурвалж тайлбарлав. Цар тахлын хуулийг УИХ-аас сунгасантай холбоотой нэмэлт зардлуудаа шийдүүлэх сонирхол Засгийн газарт бас бий. 

Нөгөө талдаа МҮЭ зэрэг байгууллагаас цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг тулгуухан тавьж буй. Багш нарын цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг байх санал хүртэл гарсан. Тийм болохоор төсвийн энэ удаагийн тодотголоор цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм.

Улсын төсвийг тодотговол айма, нийслэл дагаад төсвөө тодотгоно. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслдэлийн төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...