Ерөнхийлөгчийн цомыг ямар бөх авах вэ?

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан маргааш 14.00 цагаас болно. 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан билээ.

2011 оноос хойш дараах бөхчүүд түрүүлж, үзүүрлэжээ.

  • 2011 он улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 он улсын заан М.Ѳсѳхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэсэн
  • 2013 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 он улсын аварга С.Мѳнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн
  • 2015 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 он улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2017 он улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 он улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн
  • 2019 он улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэсэн

Энэ жилийн хувьд бөх сонирхогчид улсын том цолтой бөхчүүдийг зодоглоосой гэж ихэд хүсч байна. Ялангуяа ойрын барилдаануудад зодоглоогүй улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж нарыг барилдахыг хүлээж байгаа эь тодорхой.

Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б.Пүрэвсайхан заан үзүүрлэсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...