Эрх чөлөөний төлөө тэмцэгчийн зориг мохдоггүй

Дөрвөн жил яаж сайн ажилладгийг яруу тодоор харуулсан хүнд 4 жилийн ял өгдөг шинэ жишиг Монголд тогтож байгаа юмуу. Э.Бат-Үүл Улаанбаатарыг хөгжүүлэх бодлогыг УИХ дээр бат хамгаалан батлуулж, Засгийн газар дээр зүтгүүлэн дэмжүүлж чаддаг лидер мээр байсан. Нийслэлийнхний төлөө Ерөнхий сайдтайгаа ч “тулчихдаг” тийм зангарагтай хотын дарга ховорхон доо.
Э.Бат-Үүл авлига авах өчүүхэн шуналтан биш. Харин авлигачдын толгойг бөхийлгөж, тэдэнтэй зориглон тэмцэж явсныг монголчууд мэднэ. С.Зоригийг хөнөөсөн болгох гэж сонгууль бүрээр араатан мэт хэмлэсэн ч үнэн түүний талд байсан. Алуурчин болгох гээд чадахгүй болохоороо авлигач гэх шинэ баг өмсгөж байгаад шорон руу ачлаа.
Түүний хийсэн зоригтой шийдлүүдийн ачаар энэ цагийн хотынхон бүтээн байгуулалтын шуналтай болцгоосон. Түүний үед түгжрэлийн эсрэг ямар олон арга хэмжээ авч болдгийг бид харсан. Гэр хорооллын яндангуудыг багасгаж орон сууц хороолол болгох боломжтойг бид харсан. Түүний үед хот доторх бүр гэр хорооллын гудамжийг жишиг болгож, зам, дэд бүтэц, гэрэлтүүлэг, камертай болгож болдгийг харсан. Улаанбаатарыг хэрж, тойрсон томоохон зам, дэд бүтэц, гүүрүүдийг бий болгосон. Тэр үнэхээр гар хумхисан, сэтгэлгүй олон дарга нарыг хөлдөө чирдэг мээр байсан. Бид Бат-Үүлийн хотыг хот болгосон гавьяаг гайтуулж болохгүй. Тэр өнөөдрийн улс төр, нийгэм, бүх шатанда бугшсан авлигачдаас хавь илүү ажилсаг байснаараа буруутан болох ёстой гэж үү.
Эдийн засгийн алуурчидтай эрс шийдэмгий тэмцсэнийхээ төлөө Э.Бат-Үүл улс төрийн хоригдол болох ёсгүй. Түүнийг шорон руу ачигдахад бахаа хангаж, хамаг муу үгээр булж байгаа хүмүүсийн эрх чөлөөг Э.Бат-Үүл цаазын ялыг сөрөн нөхдийнхөө хамтаар тэмцэж авчирсан юм. Монголчууд эрх чөлөөтэйгөө үлдсэн ч Э.Бат-Үүл эрх чөлөөгөө хасуулан 4 жилийн ял сонслоо. Гэхдээ эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгчийн зориг мохдоггүй юмаа…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...