Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.

Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл медаль хүртлээ.

Сурагчид физик, химийн чиглэлээр онол, туршилтын даалгавар гүйцэтгэсэн бол математик, мэдээлэл зүйн төрөлд бодлого бодсон байна. Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадын үеэр хоёр цагийн дотор 80 бодлого бодох шаардлагатай Блиц тэмцээн болж, Улаанбаатар хотын баг шагналт байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 43 хотын сурагчид оролцжээ.

Олон улсын тэмцээнд оюун ухаанаа уралдуулан, амжилттай оролцож, нийслэл хотынхоо нэрийг алдаршуулсан шилдэг сурагчдадаа баяр хүргэе.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...